Wednesday, March 4, 2009

Хурга


Хургачин хүү том болоод малчин болохыг мөрөөддөг бол...
Нар хараад цаг хэд болж байна гэж асуудаг бол...
Хургатай адил амьдралын өнгийг хардаг бол...
Нусаа наагаад хургаа тэвэрдэг бол...

Энуул лав хургачин миний 2 нүдээр биширмээр сайн болсон ПОСТ ПАНК шүлэг. Хэн нэгэн бичих л байсан байх тэгэхдээ л Нацагаа ах эхлээд хэнийг ч хараагүй, хэлээгүй байхад Хэнзлээд бичцэн, зэрлэг гоё үгтэй... сайхааан!

Д.Нацагдорж 1933 он:
Миний хэнз хурга
Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг

Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроон
Тэр бид хоёр тоглодог
Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгаадаг

No comments:

Post a Comment