Thursday, June 18, 2009

Хоньчин


Гэрлийн үзүүрт хүрээд
Гэгээгүйн зүг хүрнэ
Гэрлийн үзүүрт хүрээд
Гэгээгүйн зүг хүрнэ

Хонь тооллоо, хонь тоолъё
Хонь тоолоод тэнд хүрье
Хонио алдлаа, хонь тоолъё
Хонио тоолоод тэнд хүрье

Цогтой тамхиа урдаа
Чимхэж барьсан гараа
Чиглээд энд хүрсэн
Шуугиж байсан урсгал
Ард хоцорсон амьсгал
Авсан газраа буруу харсан


2009/06/18 09:45

2 comments:

  1. Уран давталт... Урагшаа бас урагшаа. Дахиад нэг давтаач? Дараагийнхийг нь өглөө санахгүй байх.

    Хойноос минь төөрөөч? Хойноос чинь төөрье.
    Хойноос минь явах уу? Тэнд чинь хүрье.
    Хойноос алдлаа? Тойроод ирээч
    Тойрох яахав. Тэнд чинь л хүрье...

    :D

    ReplyDelete
  2. Үүнийг уншдаг танидаг жижигхэн хүүхдээ энд ямар нэг зүйл үлдээгээд гараарай

    ReplyDelete