Friday, August 7, 2009

6 сарын 1 - Надад нар

Энэ жилийн 6 сарын 1 гэж нэг сонин өдөр болсон. Уул нь энэ бичиглэлийг тэр үед нь оруулсан бол сайхан тэгэхдээ одоо ч оройтоогүй бололтой. Хийх зүйлгүй өдөр, хийхийг үнэхээр их хүсэж байсан ч хий дэмий л гарт баригдахгүй бодол толгойд орж ирсэн чигээр өдрийг үдсээр шөнийг угтав. Унтах санаатай хэвтэхэд, нөгөө л түрүүн дурдсан зүйлс тархинд эргэлдсээр хугас мэдрэлтэй нойрмоглол ч юм уу, зүйрмэглэл үргэлжлээд л үүрийн 4 цаг болж арай гэж тэндээсээ нэг сэрлээ. Шийд:
Ерөөсөө ингэж далавчаа шатаасан эрвээхэй шиг байхаар гарч алхая гэсэн бодол.
Юүдэнтэй цэнхэр цамц, ул нь миний алхалтын аяыг даахгүй нилээн элэгдэж яваа кет, нэг уранхайвтар жинс гэх мэтийг углаад, чихэндээ J.S.Bach эгшиглүүлцээн бас болоогүй гараад, нэг гурван машин холхилдохоос өөр аниргүй гудмаар алхсаар Шангрилагийн урд нүдний аяганд цэлийхүйц хэмжээний усан санг харан тайвшрах санаатай нэг, хоёр, гурав гээд хэд, хэд мэдэхнээ л ирлээ. Таван дээр нь дээш харуулаад тависан жаахан махир, 60-н зэвтэй хадаас шиг нөхөр - нэгүүлхэнээ лайны том талбайд өөртэйгээ ижил хэмжээний өндөр бүхий шар өнгийн дэрсэн шүүр тэвэрцэн шүүрдээд л шүүрдээд л. Юу гэвээс манай талын ах "6 сарын 1-г тэмдэглэсэн" байх, очих газаргүй ууж, идэж, ашигласнаа хэрэглэсэн газраа санамсаргүй, журамгүй зуршилтангуудын талбай дүүргэсэн балгийг нуруун дээрээ үүрч байгаа нь тэр гэж намайг илүү шүүр байгуул өгөөч хэмээхэд хэлсйим. Харин надад нөгөө их цол гуншин бүхий шүүрээ өгөхөөсөө өмнө нь "Яахжийгаам?" ингэхэд цаад чинь "Зүгээр байхаар шүүр бария" гэсэн хариуг зүгээр л амнаасаа аваад шидцэндээ. Харин мань ах нөгөө тайвшрана гэж бодоод харахыг хүссэн усруу минь түрийтэй хар усны гутал углаж аваад л хөвж яваа үл мэдэгдэх цагаан биетүүдийг нэг нэгээр нь шүүдэг тороор шүүж эхлэв. Энэ үеэр шүүртэй үлдсэн цаадах чинь талбайд нүдэнд харагдах нэг ч хоггүй болтол нь гээд хэсэг газрыг цэвэрлэнэ гэсэн бодлын дагуу аль хэдийнээ шарп, шарп, шарп ингээд эхэлцээн. Хамгийн гоё нь шүүр бариснаас тавих хүртэл цаадах чинь ингэж шүүрдэе, хэрэгслээ ингэж барисан нь дээр юм байна гэхээс өөр зүйл юу ч эргэцүүлээгүйд учир нь байгаа. Хэн ч байхгүй талбайд шүүр барих хоёр л сайхан юм билээ.Ингэсээр шүүрний үзүүрээс жаахан богиносож цаадахаас чинь хэд гурван дусал хиртэй хар хөлс духан дээр нь ялгарчээ, чингээд шүүр бид хоёрын нөхөрлөл дууслаа. Талбайг харахад аль хэдийн цэвэрхэн, дотор нэг л уужим - индүүдсэн цагаан даавуу шиг сайхан санагдаад л, санагдаад л. Энэ үед цаад чинь санаа алдаад чухам л их зүйл хийсэн юм шиг баярлаж буйгаа өөрийгөө гэнэт мэдчихээд “Мангар, мангар” гээд шоолж жаал инээсэн дээ, эхэ хэхэ хэхэ ингээд л,. Цэвэр, цэлийсэн талбай, ус харан суух цаг:
Мань ахыг Төгсөө гэдэг ганц хоолойт оргилуурыг ажлуулдаг слесарь гэж танилцуулахдаа цэвэрлэдэг нь иртэл өр өвдөөд, шүүр барисан гэж хэнэггүй инээмсэглэсэн. Бид хоёр мар мар хийхдээ "Баярлалаа" гээд цаадаханд чинь зориулж цагаас нь эрт оргилуурыг ажлуулж өгсөн гэж байгаа. Энэ сайхан, хэзээ ч мартахааргүй бэлэг. Цаг хиртэй сандал, Bach, оргилуур гуравтай хэсэг суусан. Харих цаг:
Хүмүүсийн хөлийн хөдөлгөөн ихсэн, аль хэдийн 08 цаг.
Хария, гээд ахад баяртай дараа нэг өглөө тааралдая ингэчихээд 08 цагаас өмнө явахыг хүссэн газраар явъя гээд цагтай уралдан алхсан боловч цаг намайг түрүүлчдэг. Буцах замд утасны цэнэг дууссанаас сонсох зүйлгүй болоод нөгөө л бодолд хөтлөгдөн, юу ч гэсэн гээд явтал тэр цагт бодол давхацаад, НАДАД НАР гэсэн.

2 comments:

  1. saihan gar shvv :P
    bi 6sariin1nd exam-daa beldeed l bjiisan bhda bodhod

    ReplyDelete
  2. Minii martagdahaargui 6 sariin 1n. Bodoj bsnaar husel hyassan. Ih huseheer husel hyasdiim bilee eheh. Ard hocorson husel.

    ReplyDelete