Sunday, September 27, 2009

Юугаа хэлэхэв, Хорвоо л гэхээс...

Хүнд таалагдах гэж хичээсэн Хүмүүс хорвоод дүүрэн байдым байна. Худлаа байхад яриа дэлгэх гэсэн хүмүүс Хорвоо ч гэлгүй хажуугаар дүүрэн байдым байна. Алба байхгүй айхавтар, хоосон хэдэн үг Хэнд хэрэгтэй гэсэн хиймэл дүр төрх Хэнүүдийнхээ дундаас цойлох гэсэн тийм нэг бодит үнэн Хэврэг боловч мөнхийн болгох эрмэлзлэл өвөртлөгч хаха Худлаа үгийг мянга давтвал үнэн болдог Үнэн үгийг үнэнд хүргэнэ хаха Энэ бүгд хорвоо

Цэнхэрбусны зүүн эцсээс
Эхнийбусаар сууж ирсэн
Тал тархи, том булчин
Зураастай эрээнчин чамд гоё
Андуурч харвал амьтны дүрсээ
Андууран буужээ, буудлаа

Хар гарагын хаа нэгтээгээс
Хоолны тавагаар нисэж ирсэн
Хугархай антен чинь богинодоод
Худлаа үелзлэл халитран нэвчих вий
Тээр доор хар гарагийнхан
Тэндээ чамайг хүлээж байна

3 comments:

  1. hen n tegeed yag hari garig bolchiv :D

    ReplyDelete
  2. tolgoinuud bugd hudlaa bolj taarahnee :(

    ReplyDelete
  3. Шаал өөр зүйл. Саяхан нэг тийм юм болсым.Яривал урт түүх гэдэг шиг л.

    ReplyDelete