Tuesday, July 27, 2010

Би хаачсым юм бол...

1. Ажилчин болсон
Би ажилчин мажилчин болсын байх. Аймаар их ажилтай. Тээд л ажлаа ийгээ л аймаар том дарга болох санаатай бас, тэрий нь сдоо нээрээ нохой 7г. Ойрд энэ үгийг их хэрэглээд байгаа. Баяраа ойрдоо ажил ихтэй гэдэг шиг Бисү ойрдоо битүү ажилтай тэгсэн мөртөө дундуур архи уугаад байгаа. Архи уух нь тэрний ажил гэсэн. тээ завгүй байгаад байх.
2. Архины найз болсон
Би архичин болсым байх өө, авдар дүүрэн архинууд урдуур холхиостой. Араар нь баахан пиавнууд өрөөстэй. Таанканд сэлдэг танхай архичин. Архи гэдэг анды маань төрсөн өдөр нь өдөр болгон болдог. Тэр бид 2 их найз, бурханы нэрээр андгайлая, энэ үнэн. Тэр тэхдээ их зальтай найзаа манийг чинь яаж ийжаагаа л гомбооруулчийшд. Тээ л яахавдээ, нөгөө нэг шувуу найзынхаа хөлнөөс зүүгдээстэй сдоо л нээрээ нэг мухлагаас нөгөө мухлагийн хооронд нисээстэй. Тэхдээ цаачин бас хурган зальтай эрүүл биед саруул ухаан оршино гээ л татах болгондоо өөрийнхөө төлөө ерөөгөөстэй. АА ингэхийн болуул, яаг ясымдээрээ бид хоёр дурлалт хосууд болсын байх. Тээл завгүй нэгэн.
3. Би дурласан байх нь
Би дурлацым байна хар дагз гэж. Маш гүнжгий дурлаа шаачиж. Зүрх, сэтгэлээ хулгайд алдчиж, яаг тэгсийм байх нь. Ээ хайрым сайхан хамагымаа алдчиж хэн авав. Олоод алиач, шанага архиар шагнышүү. Хамт явж хулгайчыг хайя.
4. Би тэнүүлч болсон
Би өдөржин тэнэдэг. Хэнийг ч хайгаад байм бүү мэд, бурханыг лав биш байх. Тэнээ л байхым юу ч олохгүйм, юуг ч хайх ёстойм бүү мэд. Бодол санаанд юу ч орж ирэхгүй, дүнгэж төрсөн хүүхэд шиг, эхэ. Эсвэл загас жараахай шиг л, хааяа иймийм бодолд орж ирээд:
Загаснаас асуумаар санагддым, чи юу хийж байгаам гээ л. Загас юу гэж хариулах байсныг одоо хүртэл бодоод олкуу байгаан. Загастай болсны дараа олох байхдаа. Ингээд байж байтал гэнэт л ямар нэгэн юм сонсохгүй л бол болохгүй, тээ л нэг юм ёс болгож хангинуулна даа.
5. Би Мюзик Ловер болсон байх нь
Гоё юм шиг болгоныг хаанаас ч юм шинэшилнэ. Тэр нь тээд гоё л байх гэж, итгээд байдышд. Итгэл бас ч гэж хөсөрдөхгүй байгаамаа, тэхдээ л над шиг мюзик ловер ч гэж хаа байхуу. Намайг нохой 7г.

Эцсийн эцэст энэ бүхнийг базвал "тэр" хаана нь ч алга.

Хаачсан, хаачсан, хаачсан байхгүй
Хаха, Хонгилдон нөгөө уулын орой дээр гэж тайвшруулдым.

No comments:

Post a Comment