Sunday, January 30, 2011

Цуваа

Миний бодол цуваа болон
Жагсаалын эхнээс дуу гаргасаар
Толгойн нэг хэсгээс
Нөгөө хэсэгрүү хөл тавин
Алхсаар тойрог үүсгэнэ

Тойрон тойрон алхахдаа
Дахин дахин нөгөө дуугаа
Хэмжээ дамжааг нь өөрчлөн
Давтан давтан аялахад
Тархи тэр чимээгээр дүүрнэ

Айдас хүйдсийн тухай юу
Аль эсвэл аймаар олон юмны тухай юу
Суу билигтэйнх үү, суудал хайзгайнх уу
Сулын тухай юу, чангын тухай юу
Үл мэдэгдэнэ

Хаа, хавирганд орших
Хар улаан мах халширна
Долоон нүхээр гоёсон
Дун цагаан сэмж хөлөрнө

Дуу гаргаад ч зогсолгүй
Талцаж хуваагдаад
Гаарч давраад
Гагнасан гинжийг таслан тоглоно

"Гагнасан гинжийг таслагтун"
"Хэнээр" гэж хариу бахирахад
"Та нараар" гээд бужигналдаж
Таван тийш тэсрэлцэнэ

Хөөр баясалтайнх уу
Хийх юмаа олж ядсандаа юу
Хэн нь хэнээ үзэхээр шийдсэн үү
Үйл лайгаа хуваалцахар шийдсэн үү
Хэн ч үүнийг мэднэ

Хаа, хавирганд орших
Хар улаан мах халширна
Долоон нүхээр гоёсон
Дун цагаан сэмж хөлөрнө

No comments:

Post a Comment