Үнэн л үг юм даа. Яах эсэхээ, юу хийж, ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй, байгаа байрнаасаа хөдлөхгүй байгааг нь хараад, гайхаад барахгүй нь... эхэ, өөр юм ярья.
Хагас сарын өмнө байхаа, ажилд явах гээд, 4 замаас 29 номерын пиг хүнтэй автобусанд суух явцдаа ПОД-оо алдав.
Хүнүүст ярихад инээдтэй л юмдаа. Гэхдээ яахав, чихэнд яг доорх дүү эгшиглэсэн.
Гараа халаасандаа хийгээд ПОД-оо тас атгаад, бөөн түгжрэл рүү чихээд орох гэтэл өөдөөс үзүүлэх инерцийн хүчний улмаас эхний шатан дээрээс яг арагшаагаа савж унахнээ. Заа унаж л болдоггүй юм шүү гээд л ПОД-оо тавиад л, гараа халааснаасаа гаргаад нэг бариулнаас барихын завдалгүй дуу тасалдаад чимээгүй болж байна аа. Заа юу билээ гээд л халаасруугаа гараа хийхийн завдалгүй чихэвч татагдаж байна, май гараа хийсэн ПОд адь хэдийн алга, чихэвчний үзүүр л үлдсэн байлаа, автобус ч хөдөллөө.
Хажууд нэг залуу зогсож байна аа.
Би:Өвгөн нь ПОД-оо алдчихлаа гээд хэлсэн чинь,
Нөгөө залуу: Өглөөгүүр, юм, хумаа ариг гамтай авч явахгүй бол аюултай шдээ гэж бурдым. Наахуу чинь харваас суйлаач царайтай дагз, дургүй хүрсэндээ би:
Өвгөөн чамайг нэгжээд үзчих үү, гэсэн чинь
Нөгөө залуу: Намайг уу, тэхдээ яахав үз үз нтр гэж мэгээд. Автобусанд нэг юм сэмээрхэн нэгжсэн болоход байдаггүй. Заа тэгээд Номын сангийн буудалруу эргэлээ. Нөгөө залуугийн утас энгэрийн халаасанд нь дугараад, мань залуугийн гар чөлөөтэй байгаа хирнээ, нүүрээ улалзуулаад зогсоод л байсан, би ажиглаад л байлаа. Бас нэг адилхан царайтай залуу замд, мөнгөн завъяа дээр буусын тэр юм шиг санагдсан. Нөгөө залуу, номын сан дээр буулаа. ПОД-ондоо баяртай гэж хэлээд буулгасан даа. Ёоо, бүүр дургүй хүрээд болдоггүй. Муу лалрын паразит. Бөөн юм болж байж авсаныг ч хэлэх үү, ядарч яваа нэгнийгээ шоглоод...
Одоо чих хоосон оргиод, хамаг амьтны хов жив, хэрүүл маргаан, илүү дутуу утгагүй үг яриаг нь яалтчгүй сонсож, хуваалцах хэрэгтэй болоод л явж байна даа, хаха.
Хайран чих, хамаг урам зориг, хайран ПОД, хар лалрын паразит.
novshiin garuud duuren baihiim da :D bi ug n neh haraagaad baidagguin. harin sayhan neg toriin alba hashsan hund surtaliin huudiigees bolj uhtelee haraal unshsan :D
ReplyDelete