Tuesday, September 20, 2011
Хайруулын таваг
Бүтэн 2 сар болсоны эцэст хайруулын таваг авлаа гэж. Ганц бие, гоонь эрийн болохоор таваг авна гэж бодсоноос хойш хайруулын тавагаа хэдэн грушик юмаар солиж явсаар уржигдарыг хүргэв. Күээ яахав, харахаар л хоол хийж идмээр санагдаж нтр хахахах.
Нэг авч байгаагийх гэж бодоод бас нээрээ гайгүй 5 жил хэрэглэчихмээр юм авсан гэж бодоод байгаа.
Худалдагчийн хэлснээр:
- Хагарахгүй ээ
- Цоорохгүй ээ
- Элэгдэхгүй ээ
- Хонхойхгүй ээ
- Түлэгдэхгүй ээ
- Өөөр баахан ***гүй ээ л гэж хэлсэн, бараг л худалч хүнд чадын хонхорт очих цагт чинь хайруулын таваг шинээрээ үлдэнэ гэсэн дээ. Итгээшсс.
Бурханы авралаар будаа агшаагч байсныг хэлэх үү будаатай хуургаар нээлтээ хийсэн. Түлэгдэхгүй гэдэг үг харин нилээн ортой үг билээ. Шалгалтанд унаагүй тэгтлээ бас, өндөр түвшний шалгалт тэхдээ аваагүй л дээ, муу хайруулын тавагаасаа.
Заа, тэр яахав. Өнөөдөр нэг нөхөр, гэр бүлийн хамт ирж хоол хийж өгөх ёстой.
Хайруулын тавагтайгаа сайн ажиллахын тулд тогоочийн дамжаа сонирхы гэж бодож байгаа. Орсон гарсан гийчнийг ходоодны шүлсийг асгартал, цадсан ч цадаагүйм шиг иддэг болтол хоол хийдэг болчихвол бас зорилго биелчихгээд л байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment