Monday, October 3, 2011

Гэртээ харимааргүй байна

Би гэртээ харимааргүй байна
Бүх л юмаа уйгаар дүүргэчихээд
Би гэртээ харимааргүй байна

Нулимс нүд дүүрэн
Нүүр даган урсаж
Нойтон мэдрэмж хэсэг үргэлжлэхэд
Нүүр үл мэдэг хорсох шиг

Газраар нэвшсэн шаргалхан
Навчсын дээгүүр хөнгөхөн
Гишгэн гарахаар нүцгэн гараа
Халааснаасаа гарган алдаллаа

Зургаан настай хүүхэд
Зуйван дүрстэй
Хүүхэлдэй тэвэрчээ

Нимгэн алчууртай
Настай эмээтэйгээ хөтөлжээ

2011.10.03 10:14

No comments:

Post a Comment