Monday, December 26, 2011

Бөмбөг

Бөмбөг бөөрөнхий бөөрөөрөө бөөн тийшээ бөмбөрнө
Буруу ч бай, зөв ч бай зүгээр л бөмбөрнө
Бөөстөхгүй, бөөлөхгүй, бөглөрөхгүй
Болохоо хүрвэл зүгээр л хагарна

Хоёр, хоёрын дөрөв
Нэгийг хасаад гурав
Хэд ч өшиглөсөн тийшээ
Бодох зүйлгүй, бухимдах зүйлгүй өнхөрнө

Битгий ч гэж хэлж чадахгүй
Буруу ч гэж хэлж чадалгүй
Бөөрөөрөө бөмбөрнө
Битүү бөөр...

No comments:

Post a Comment