Ам бүл 9-үүлээ болов. Цагаан сараас хойш, ганц нэгээр нь цуглуулсаар байж 700*250*500мм гэсэн аквариум галт тогооны өрөөний цонхон дээр босгож авлаа. Өнгөрсөн хагассайн өдөр 4 хос загас авч нэг юм гэр аквариум хоёрыг эзэнтэй болгоод байж байтал, нэг нөхөр гэрт ирснээ:
- Чамаас өөр амьд амьтан гэрт чинь байна гэдэг ч бас аз жаргал шүү гэшссс.
Хаха, тэр л хэлсэн болохоос бас л үнэн үг шүү. Би ч тэгээд 50-ын талыг наслах шахаж байгаа байж, нөгөө хэдэн загаснуудаа байн, байн очоод л харахын гүэ мөн их заваа хахах, хараад байхаар л нэг л тайван илүү дутуу зүйл бодохгүй байгаа юм шиг.
Загасчин ах намайг загас авах гэж загасны төрөл, нэрний тухай нэг юм яриад л байсан. 2-ынх нь нэрийг л халти цээжилсэн.
Нэгийг нь Сумматрын Барбус, нөгөөхийг нь Аллион гэсэн байхаа. Нөгөө 2-г нь мэдэхгүй нэг халтар хар загас, бас нэг нь цагаандуу гялгар байрын загас, тэхдээ алтан загас бол биш. Энэ 4 хос загас их хурдан хөдөлгөөнтэй. Сар сүр гэсэн л амьтад байгаан.
Ахаас асуусан л даа. Алтан загас хамт 2-ыг чулуудчихвал яадаг юм бол гэсэн чинь:
- Үс, ноос, сэрвээ мэрвээнээс нь зулгаагаад махыг нь иддэг гэхээр нь авч чадаагүй, тэхдээ угаас жаахан эрч хүчтэй хөдөлгөөнтэй загаснууд авъя гэж бодож байсан, ёсоор болсон хэрэг.
Загасны зохицол гэж байдаг болохоор хамт хийж болохгүй гэсэн л дээ яг үнэндээ.
Өглөө, орой хооллоорой гэсэн. Би ч яг ном дүрмээр нь хооллож байгаа. Мартсанаас хэзээ ч билээ нэг гар нь хэлж байсан байх. Цадахаа мэдэхгүй чихсээр байгаад чад хийчихдэг гэж яриад байсан. Гай болж хоолыг нь ихдүүлчихвэл 4 хос загас нөгөө хайруулын тавагруу орж, муу хүний идэш болох вий дээ, хахах.
Нээрээ, ахын хэлснээр бол сардаа нэг удаа түрс шахцгаадаг гэсэн. Би ч удахгүй загасны наймаачин болох байхаа. Эх барьж авах бэлтгэлээ хангаж, бас нэг шүүр худалдаж авсан. Чухам юу болохын бол. Баахан загастай хүн болж. Загасны наймаанд ченжээр орж, шуугиан тарихвийдээ хаха. Шааж өглөөдөө.
Аа тийм бас тэр хэдэд нэр өгөх тухай санаа өглөө орж ирсэн. Орой ч бас Мs.N сануулж байх нь тэр. Өглөө ажлынхантай ярьж сууж байгаад санаа орж ирсэн л дээ. Тэдний хочоор нэр өгье гэсэн санал урган гарч ирсэн. Тэр харыг нь л ХОБ гэж нэрлэхийм байгаан. Манай ажлын газарт нэг БМ гэж залуу бий тэрний нэрийг ингэж өгсөн.
Манай хэд хааяа нууцаар муушиг тоглоно оо бас. Тэгсэн нөгөө нөхөр тоглохгүй байж хажууд нь байнга шахам сууж байна. Тэгээд л тоглолтон дунд нэг гар гаднаас орж ирээд л 5 гар ХОБ-тойгоо сайн байцгаана уу гэсэн. Одоо тэгээд хаа ч ХОБ, бүүр хашааны банхар ч бараг ХОБ ХОБ ХОБ гэж хуцах нь холгүй хахах. Зааз ХОБ-ын тухай нэг тиймэрхүү. Ойрд БЛОГ-т ийм урт зүйл бичээгүйг ч хэлэх үү тулсан гар минь туялзаж байна. Харьж ХОБ ба түүний нөхдийг хооллохоос өлсөж байгаа байх. Нэг яарах зүйлтэй болсон./Зургийг нь тэгэж байгаад оруулна аа/ Күүол.
Гоёийн сда
ReplyDeleteEverythings gonna be alright.
ReplyDelete