Хөл нүцгэн алхаж байна
Хөлийнхөө 10 хурууг сарвайн
Шавхайн дунд туучин байхыг
Харан алхаж байна
Хөл нүцгэн алхаж байна
Хотын гудмаар үүр цайтал
Сайран тавхайтай болсныг
Харан алхаж байна
Уудам талд алхаж байна
Урмаа сэргэтэл алхаж байна
Уйлан дугарсан бодлоо
Царцтал алхаж байна
Чухал царайлан алхаж байна
Цурам хийлгүй үүргэлтэл
Чухал царайлан алхаж байна
... байна аа. Яах гээд ч алхаад байгаан ...
No comments:
Post a Comment