Ойрд юм, хум бичиж, тэмдэглээгүй учир бичнэ гэж бодож яваад бараг 10 гаруй хоног жийрхэж блогруу шагайчихаад, эргэлзэж тээнэглэзсээр байгаад өнөөг хүргэх шив дээ. Юу бичих гэж байлаа гэж сая хүртэл нийтлэл бичихээр нээчихээд, цаг гаруй бантаж, өөр юм хийлээ.
Сүүлийн 2 жил орчим өгөгдсөн ба олдсон бүх зүйлийг л хийх гэж хичээж яваад, өөрийгөө ч мартаж орхисон юм шиг санагдаж байлаа.
Ноднин маш их ажил, бүтээл, үйлдвэрийн, инженерийн байгууламжийн угсралт, суурилуулалтыг хийсэн боловч, нөгөө горьдож байсан "Шилдэг инженер" гэдэг компанийн шагнал урамшууллыг авч чадаагүй дээ, их урам хугарч билээ. Яахав, жаахан тиймхэн л санагдсан. Учир юу гэвээс хамтран ажилладаг нэг инженерийг олон жил компанид ажилласан гэж, бас бус /наагуур, цаагуур гүйж, хөөцөлдсөн байсан/ шалтгааны улмаас сонгосон. Уул нь тэр жилийнхээ л асуудлыг шийдвэрлэж байгаа хэрэг юм даа, жилийг дүгнэж байгаа гэж ойлгох...
Тэгээд дарга гээд нөхөр, чи энэ жил Орос явсан учраас энэ шагналыг ингэж шийдлээ гэсэн хэхэ, ажлаар л явсан шүү дээ эцсийн эцэст. Ажиллаж байсан компанийнхаа төлөө ажил төлөвлөж, төлөвлөгөөн дээрээ ажиллаж, үр дүнгээ л харах гэсэн ажилбар.
Харин энэ жил үүнээс хамаараад, жаахан урамгүй эхэлсэн, 1 сарын сүүлээр 2013 оны өөрийн төлөвлөгөөг ерөнхий байдлаар тархиндаа бичээд, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн.
Ерөнхий төлөвлөгөө нь,
- Эхлүүлсэн байгаа ажлуудаа дуусгах
- Шинэ үйлдвэрийн төсөл/Энэ жил ашиглалтанд орсон анхны бүрэн автомат үйлдвэр/
Нээрээ би чинь Монтёр хүн шүү дээ хаха. Цахилгааны инженер гэдэг мэргэжил ба албан тушаалтай.
Энэ төсөл дээр, бүх үйлдвэрийн технологийн шугам сүлжээний/үйлдвэрлэлийн тоног төхөөрмжийн цахилгаан угсралт суурилуулалтыг Герман супервайзерийн удирдлагаар, хамтран ажилладаг манай найз инженер, бид хоёрын ажилтнууд болох 28 хүнтэй хийж гүйцэтгэсэнсэн. Ажил 2013.04.05-нд эхлээд 2013.08.05 гэхэд бараг жигдэрч дуусах талруугаа хандсан.
Мөн мэдээж, шинээр энэ үйлдвэрийн барилга баригдаж байгаа болохоор цахилгаан тэжээл, гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, өндөр болон нам хүчдлийн дэд станц, хуваарилах байгууламжуудын суурилуулалт, ашиглалт, залгалт салгалт, барилгын түр тэжээлийн зохион байгуулалт, нтр гээд мундахгүй ажил/Бичих, хийх хоёр өөр л юм даа/
Дээрхийг уншихад жаахан ядаргаатай санагдаж магадгүй ч, бичмээр байсан болохоор яалтчгүй бичээд л орхилоо.
- Хөвсгөл явж, амарч зугаалах.
3 жил явна гэж ярьсан боловч зарим нэг Дамжаа мэтийн нөхдөөс болж, явж чадахгүй байсаар энэ жил ганцаараа гараад туучихсан хаха. 7 хоног Хөвсгөл далайн эрэг дээр тарвалзсан.
- Магистрт сурах
Бас л 3 жил сурна гэж бодож, амжихгүй байсаар, энэ жил Хөвсгөлөөс ирээд, ирсэн өдөртөө/бүртгэлийн сүүлийн өдөр байсан/ бүртүүлж, дэс дарааллаар нь шаардлагыг нь биелүүлж, СЭЗДС-т орсон, 5 жил номын дуу сонсоогүй хүн чинь эхний нэг сар ангайж байгаад, дараагийн сараас нь учраа олж нэг юм жигдэрсэн хэхэ, их сонирхолтой байгаа.
- Ажлаасаа гарах
Хөвсгөлөөс ирээд, түүнээс хойш 14 хоногийн дотор сүүлийн 2 төлөвлөгөө хэрэгжиж дууссан.
5 жил ажилласны эцэст уг компаниас гарч, сургуульд сурангаа, хувийн жаахан зүйл хийхээр шийдсэн. Маш олон, шалтаг шалтгаанууд байсан, зарим нэгийг нь дээр дурьдсан.
Ингээд энэ оныг дүгнэхэд, маш амжилттай ажиллаж, их туршлага хуримтлуулж, их зүйл үзэж, нүд тайлж, амарч, өөртөө чөлөө өгсөн, ирээдүйн төлөө өөртөө хөрөнгө оруулсан сайхан жил болж өнгөрч байна.
Нийт төлөвлөсөн 7 ажлын 5 нь бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байгаа ба хараахан бүтэж амжаагүй томоохон 2 төлөвлөгөөг энд дурьдсангүй өнгөрлөө. Ирэх жил эхний дугааруудад тавиад дахиад л үзнэ дээ.
Дээр бичсэнтэй холбоотой ганц нэг зураг доор орууллаа
No comments:
Post a Comment