Sunday, November 7, 2010

Навч

Хөгшин улиасны мөчир
Хоосрон хоцорч гансрах
Холхин үймэх олон
Салан хийсэх навчис

Нэгэн зуны энхрийлэл
Нэгэн хаврын ивээл
Намар болжээ
Нар буцаж байна

Хүлээсэн хөмүний сэтгэл
Хоосрон хоцорч гансрах
Холхин үймэх олон
Салан хийсэх навчис

No comments:

Post a Comment