Sunday, November 14, 2010

Тэврэлт

Юм бичих гэсэн оролдлого бүтэлгүйтсээр л, зарим нэг зүйлийн сэдвийг олох гээд удаж байхад, зарим нэг эхэлсэн зүйл олон сараар дуншин, цаг хугацаа түүнд хамаарагдах зүйлс дунд оролдож эхэлсэн тэр үеийн дурсамжтайгаа балартан дарагдах шиг. Хааяа гэнэт ямар нэгэн зүйл орж ирэх боловч тэр үед тэмдэглэж авах ямар нэгэн зүйл байхгүйгээс мартах, харин халит тэмдэглээд орхисон зарим нэгийг нь дараа нь санаад ямар нэг зүйл болгох санаатай оролдоход шал утгагүй хий хоосон, хэнд ч хэрэггүй зүйл юм шиг санагдах тохиолдол бий. Үнэхээр сэтгэл хөдөлгөм, сайхан зүйлийг харин нэг санахаар тэр дурсамжтайгаа сэтгэл дотор хадгалагдан үлдэх шиг, дараа нь ямар нэгэн байдлаар дахиад тэр л хэвээрээ нөгөө дурсамж үнэт зүйлстэйгээ гараад ирнэ. Энэ бүхэн сайхан...
Тэврэлт, тэврэлтийн тухай бодол. Энэ нь тэхдээ манайхнуудад зүгээр л хэрэггүй зүйлийн нэг юм шиг санагддаг байх гэсэн сэтгэгдэл төрдгийм. Зарим нэг хүмүүст үгүй ч байж магад, сайн мэдэхгүй байна.
Хааяа, зарим нэг хүмүүсийг зүгээр л тэвэрмээр эсвэл тэврүүлмээр санагддым. Тэвдэж явахад хэдэн хоромын тэврэлтээр тусалбал тайвширмаар ч юм шиг, миний л бодол байх. Энэ нь түр зуурын амар амгаланг тухайн хүнд олгож байгаа мэт. Тухайн хүний илүү дутуу бодол толгойн аль нэг хэсгээс түр хугацаанд арчигдан, надад чинь ийм найз эсвэл хэн нэгэн байдаг юм байна гэсэн нөмөр нөөлөгтэй эерэг цэнэг бүхий бодол нөгөө зайг нөхөж байгаа, өөр үгээр илэрхийлбэл ямар нэгэн зүйл ярилгүйгээр доторх зүйл энээ тэрээ гээ л бүх л бараан зүйлийг тэврэлтээр цайруулж байгаа гэмээр. Тэврэх, тэврэлцэх, тэврүүлэх нь энэ талаараа миний хувьд лав сайхан. Энэ зүгээр энгийн зүйл, ямар ч зүйл ярилцалгүй асуудлыг шийдэж болохуйц, мөн дуртай, дургүй бүх хүмүүсийг эвлэрүүлэн, сэтгэлийн утсыг хөндөж чадахаар чухал нэг зүйл юм болов уу..?

No comments:

Post a Comment