Хар өглөө уул нь яаран босно. Тэгээд өглөө үйлддэг нөгөө хэдэн зүйлийг яг тас хийсний дараагаар яаран гарсан. Яаран гаран, ямар ч биш нөгөө троллейндоо суусан. Ямар их хүнтэй байсныг кондуктор эгч л тоолсон байх, тэнд их хөгжилтэй байдаг. Яаж нэг хөл энээ тэрээ дээрээ гишгүүлэхгүй байхав, хармаа, халаасаа яаж нэг тэмтрүүлчихгүй байх вэ гэдэгт нарийн ухаан зарцуулна гэж байгаа, энэ зуураа бас элдэв, шалдав хов сонсохгүйн тулд чихэндээ хамаг анхаарлаа төвлөрүүлж, өөрийн хэд гурван чухал зүйлийг сонсох шаардлага гарна. Ингэж тэгэн зам хороон, зорисон буудалдаа бөөн энерги зарцуулж байж ирсэн. Буух зуур бас бөөн юм бодогдоно, заа яаж нэг халит гишгээд уначихгүй буухав, уналаа гэхэд троллейны дугуйн доогуур яаж нэг орчихгүй унахав энээ тэрээ.
Заа ингэсний үр дүнд нэг юм буулаа. Троллейны араар зам гаран, очих газраа хүртэл зэрлэг хүйтэн 300-аад метр замыг туулсан. Энэ зам зэрлэг хол бас удаан үргэлжилдэг. Ямагт хоцрох дөхдөг нөгөө цагаас хамаагүй эрт очсон байсанд дунд хуруугаа бүртгэлийн төхөөрөмж рүү дүрэхээс өмнө хараад баярлах гэснээ арай эрт ирчихэв үү гэж бодсон.
Өдөр ч яахав тэгээд төлөвлөсөн хэд гуруун зүйлээ нухсаар хариуг гаргахаа шахсан. Одоо орой болно... Орой:
Цаг болсон байна гарахымсан гэсэн бодол толгойд эргэлдсээр л, бодлоо гүйцээж нэг юм гарлаа. Нөгөө 300 метр чинь харин өглөөнийхөөс дулаахан байгаад баярлав. Халаасанд яг 350 цаас, аа бас хэтэвчний 1000 цаас. Яалт ч гүй троллейнд суух хэрэг гарч байгаа нь тэрдээ\угаас троллейнээс өөр суух унаа байхгүйн байж ирваатсан нь тэр\. Тэгсээр троллейг бүтэн цаг буудал дээр хүлээх зуур юм юм бодогдсондоо, ингэж байхаар алхсан бол харицан байгаа гэж\даараад байдаг\. Нэгэнт хүлээсэн болохоор бантсандаа зогссоор л. Ирдгүү шүү, арга ядсандаа 29-т суугаад, Номын сан дээр буугаад цаашаа учраа олохоос гээд, нөгөө 350-аа өгөх гэсэн 100 нь алга, кондуктор залуу хажууд нүдээ эргэлдүүлээд зогсоод байдаг... Эцсийн найдвар, хэтэвчний 1000 болжоогоом чинь. Түүнийг өгч, арай гэж түүнээс салсандаа. Номын сан, цааш алхан талбай орлоо. Шууд Улиастайд суугаад явжээсан чинь нэг аххүү орж ирээд кондуктор эмэгтэйтэй назгай хэрүүл зохион байгуулсан. Хөгжилтэй л байсан тэрийг сонсоход. Ингээ л гэртээ ирлээ. Гэрлүү орох замд жижкэн пацаан байхдаа авахыг хүсч байсан зүйлийг хямдаар авахад тус болох нэг найзтайгаа таарсан. Бараг бүтсэн байх, маш гоё. Өнөөдрийг ингээд бодоход адал явдлаар дүүрэн л өдөр байлаа. Доорхыг өчигдөр орой 3 удаа, өглөө бас хэд хэдэн удаа, орой бас адилхан удаа cонссон, одоо ч гэсэн...
No comments:
Post a Comment