Минйи хувьд лав өөрийн тухай бас бусад өөртэй холбоотой бүх зүйлийн тухай бодоогүй зүйл үлдээгүй гэж боддог, үгүй ч байхыг үгүйсгэхгүй. Үүний тухай би ч биш хүн бүр бодсон байдаг байх гэдэгт эргэлзэх сэтгэгдал төрөхгүй байна. Ингэж бодохоор:
Хааяа би өөрөөсөө айдаг, би ч биш хэн нэгэн байх. Би эсвэл хэн гэдэг хүн, ингээд яваад байдаг. Энэ зүйл хэний ч ирээдүйд хэрэггүй болж таарахвы, ингэж бодох нэг хэрэг.
Хааяа би, би ч биш хэн өөртэй итгэдэг. Яагаад гэвэл энэ бүхэнд итгэх ёстой. Ирээдүйгээ сайхнаар хардаг болоод л ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй болдог, энэ үнэхээр сайхан. Үгүй бол зүгээр л ямар нэгэн жин дунгуйдаад явж байдаг Баагий л болно.
Энэ бүх бодол "Эр хүний замын хүзүү урт" гэдэгтэй нийцэж байдагт итгэлтэй байна.
Хүн бүр өөрийн хийж байгаа, хийх гэж байгаа бүх зүйлээс урам, баяр хөөр авахыг хүсдэг. Яагаад гэвэл өмнөх бүх зүйлтэй уялдаж байгаа болохоор. Тэгэхээр зүгээр л хийгээд бай, юу ч тохиолдсон гэсэн удахгүй болж л таараа...
No comments:
Post a Comment