Гудамжаар алхаж явна
Гэгээ тасарсан байна
Гэрлийн шонд харагдаж байгаа цас
Ганцхан тэрэнд цүнх нь л байна
Харих замд нь цас хаялж байна
Харих замын цастай дурсамж
Сормуусан дээр нь цас унасан байна
Сэтгэл дотор нь цас хаялж байна
Гадаа цас хаялж байна
Итгэл дүүрэн охин байсан
Гунигт автаж байна, тэр
Сэтгэлд нь хэнч алга, байсан
Гадаа цас бударч байна
Инээмсэглэл түүнд байгаа гэвч
Харьж явна, уйгаар дүүрэн
Хайж байгаа тэр өөрийгөө
Олон олон хүмүүс түүнтэй зөрнө
Олон олон бодол түүнд төрнө
Харьж явна, гэрлүүгээ уйтай
Хайж байгаа, тэр өөрийгөө
Харих замд нь цас хаялж байна
Харих замын цастай дурсамж
Сормуусан дээр нь цас унасан байна
Сэтгэл дотор нь цас хаялж байна
Гудамжаар алхаж явна
Гэгээ тасарсан байна
Гэрлийн шонд харагдаж байгаа цас
Ганцхан тэрэнд цүнх нь л байна
2008/02/29 00:35
No comments:
Post a Comment