Sunday, February 13, 2011

Ажил

Сургууль төгссөний дараагаар хүн болгон л ямар нэгэн аргаар ажилд орцгоодог.
Биеэ дааж байгаагийн эхлэл болж байгаа нь тэр, амиа борлуулж эхэлж байна гэсэн үг. Тэгсний дараагаар мэдээж цалин бууна. Өөрийнхөө хүчээрээ олж байгаа хэдэн бор юм. Ингээд нэг их мөнгөтэй хүн болж хувирна. Зарим нь биеэ тооно, зарим нь дахиад илүү ихийг олохыг хүснэ, зарим нь шилтэй юм ууна, зарим нь одоо яадаг ч юм гэх мэтчилэн гарынхаа салаагаар урсгана.
Гэх мэтчилэн иймэрхүү явдал үргэлжилсээр жил өнгөрөхөд дээрх зарим хүмүүс юм бодож эхэлдэг юм шиг. Энэ хугацааг богиносгочуул амиа борлуулагсдад чухам ямар хэрэгтэй вэ?

No comments:

Post a Comment