Tuesday, February 15, 2011

Гарчиггүй

Хүн бүр өөрийн чаддаг зүйлээ хийж байхдаа аз жаргалтай байдаг. Гэвч энэ нь аз жаргалын зөвхөн нэгээхэн хэсэг. Хийгээд байвал, хийгээд л байна, юу ч бодолгүйгээр, ямар ч өөр зүйлд санаа зоволгүй зүгээр л хийгээд байна. Яагаад гэвэл ганц чадаж байгаа нь болохоор тэр байх. Хүн гэдэг уйдамтгай амьтан гэж ярьцгаадаг, тэгэхээр мэдээж хийгээд л байгаа зүйлээсээ хэзээ нэгэн цагт уйдаж л таарах гээд байгаан. Яг л хэн нэгэн нэг үгийг чихэн дээр олон удаа давтаад байхаар ядаргаатай санагддагтай адилхан. Юм байх ёстой хир хэмжээнээсээ хэтэрхээрээ утгаа алддаг. Ингэж бодохоор "Одоо тэгээд юу хийх вэ" гэсэн асуулт ургаж гарч ирнэ. Тэхх. Одоо тэгээд юу хийх вэ?

No comments:

Post a Comment