Өрөвдөлтэй, өөдгүй, өөртөө хайргүй юм. Бас өглөө босоход нэг л зүйл буруу байгааг мэдэх гэж хүн бор хоногуудыг өнгөрөөдөггүй нь лав. Гэвч зарим хүмүүс ийм байхаас аргагүй байдалд байгаагаа мэдэж байж яг л хэвээрээ. Энэ байдал удаан, магадгүй хэтэрхий удаан үргэлжилж, байдал улам дордоно гэдгийг мэдэж байгаа ч үргэлжлүүлж байж болох юм. Энэ нь тухайн хүнд таатай мэдрэмж төрүүлдэг байж ч магад, харин эсрэгээрээ бол хэцүүхэн хэрэг. Даанч ингэж чадахгүй болохоор алхам бүрээ хянан зөв газар гишгэчих юмсан гэж нүдээ бөлтийлгөх гээд нүдээ өвтгөөд хаячуул яана.
Хүн бүхэнд хэзээд сонголт байдаг, юу ч хийж байгаа тохиолдолд. Зөв, буруу эсэхийг нь тэр үеийн байгаа байдлаас үнэлэлт, дүгнэлт хийж сонгоод, харин хэрэгжээд дууссаных нь дараа л мэдэх байх...
Нэгэнт сонголт хийсэн гээд тэр чигээрээ давхиж болохгүй. Сонголт хийчээд, дахиад сонголт хийхгүй байж болохгүй гэж хэн ч чамайг үүргэдээгүй, тушаагаагүй. Тэгэхээр хэзээд юу ч хийхэд зоригтойхон л гүйцэлдүүлэхгүй бол юу ч хаашаа ч эргэхийг хэлж чадахгүй юм. Үүнд бэлэн байх хэрэгтэй. Зөв газар, зөв цагт. Ингэж ярихаар "Яагаад дахиад хийх хэрэгтэй вэ" гэдэг асуулт гарч ирнэ. Яагаад гэвэл "Хүн ганцхан удаа л амьдарна" тэгээд л тэр. Өөртөө хамгийн хэрэгтэй, чухал гэсэн сонголтыг хийх л хэрэгтэй. Хэрвээ хийсэн гэж үзэж байгаа бол бор хоногуудыг үр бүтээлтэй, хөгжилтэй, насны өгзгөнд хүрээд ямар нэгэн зүйлд харамсахааргүйгээр зөвхөн урагшаа л туг, тугал хоёроо маллаад, үсээ салхинд намируулсан нь дээр.
Хүн ганц л амьдрах учраас сайхан амьдрах хэрэгтэй. Алхам бүрээс аз жаргалыг мэдрэх хэрэгтэй. Айх зүйл байхгүй бүгдийг хийх хэрэгтэй. Хуруугаа хөлдөөх, хүнд муу хэлэгдсэн ч тэр. **** юмаа эргээд уншсан чинь баахан юм биччиж. Одоо тэхдээ яахав нэгэнт бичсэн юм чинь паблиш пост хийсэн нь дээр
No comments:
Post a Comment