Хэт хатуу байж болохгүй, хугарна
Хэт зөөлөн байж болохгүй, нугарна гэсэн хоёр мөр орж ирээд, хаанаас ч билээ хэн нэгнээс сонсож байсан 2 мөр. Ойрын хэд хоногт хамт олонтой жаахан тиймэрхүү л байна. Энэ магадгүй надаас болж байгаа байх. Одоо байгаа байдлыг тэд нарын нүдээр харах шаардлага гарч ирээд байгаа л гэж. Гэвч адилхан нүдээр харахаар хойшоо ухрах мэт сэтгэгдэл төрөөд. Ийм биш байх л даа, гэвч яалтчгүй үнэн. Тэдний дотор юу болж байгаа вэ, тэд нар яахыг илүү хүсч байгааг илүү ойлгох хэрэгтэй юм шиг. Хүчээр бус эвээр... Тэгэж байж л энэ бүхэн хэвийн голдиролдоо очно гэж тунгаалаа. Голын ус урссаар, урссаар цэвэршдэг. Голын усанд цутгах нэгэн горхи булаг мэт байх...
Булаг урссаар, булгууд урссаар нэг голыг үүсгэнэ, гол урссаар, голууд урссаар нэг мөрөнг үүсгэнэ, мөрөнгүүд харин нийлсээр нуур эсвэл далайд цутгана.
Ойрд сайхан, нээх сэтгэлд урам өгсөн зүйлс нэг их хийсэнгүй. Тэхдээ нэг том зүйл амжуулж яваадаа дотроо баяртай байгаа, энэ бол нууц.
Сайхан өндрөөс үсрээд усанд шумбах юмсан
Санаа амар нэг уужуу амьсгалах юмсан
Салбайж унтлаа уугаад, уйлах юмсан
Санаа амар бай, бүх зүйл сайхан болно гэж аргадуулах юмсан...
No comments:
Post a Comment