Monday, September 25, 2017

Бодол ниснэ

Бодол ниснэ, хаана ч хүрнэ
Хаанаас хаашаа
Одооноос хэзээрүү
Бодол ниснэ, хаана ч хүрнэ

Tuesday, June 13, 2017

Missing, too much :(( I'm going to my row  https://soundcloud.com/056684-422/robyn

Monday, February 20, 2017

Мүүд ов дэ дэй

Дуниар татсан бодол
Униар татсан хөндийгөөр хашгичан туучна.

Friday, February 17, 2017

Бүх зүйлийн тухай аялал


Хэрвээ амьдрал өөрөө аялал юм бол, аялах нь хүмүүний зорилго гэвэл:
Хүмүүс энэ удаан хугацааны аялалд бие болоод сэтгэлзүйн хувьд ямар нэгэн байдалтайгаар ...
Бороотой өдөр                                    
Цастай өдөр                            
Шуургатай
Бүрхэг өдөр
Жирийн өдөр
Хаврын тэнгэр шиг өдөр ...
Нартай гээд олон хоног, өдрүүдийг,
Нарийн эсвэл өргөн
Бартаат, дардан
Өгсүүр,  налуу жимээр
Замтай эсвэл замгүй газруудаар аялах байх даа ...
Эдгээр аялалын өдөр, хоногууд жирийнээр, зарим үе нь баяр - гуниг дэнслэн үргэлжлэх байх.

Хэрвээ аялалд эдгээр өдөр ирвэл эсвэл ирэхээр бол,
бороотойд цув, усны гутал, хуурай хувцас, дулаахан газар,
цастайд малгай, ороолт, бээлий, дулаан хувцас,
шуургатайд нөмөр газар, ургаа мод,
бүрхэг үед зайрмаг, амттан, банштай цай
жирийн үед зүгээр нэг намуухан өрөө шиг
хаврын тэнгэр хавсрахад явдаг хувцасны өлгүүр, хоол унд дүүрэн хөргөгч, хэзээд сонсож болдог бүхний тухай дуу мэт
нартайд нүдний шил, сүүдрэвч, шүхэр мэт
нарийн эсвэл бартаат жимд өргөн болоод дардан зам гаргах
өгсүүр эсвэл налуу жимд таяг болоод тулах цэг
замтай эсвэл замгүй газар хөтөч

Баяр – гунигын тухайд, байж болох боломжит нөхцөл адил байхсан ...

Wednesday, February 1, 2017

Надад байгаа зүйл

Би ийм байгаагүй ээ Хэзээ ч ийм байгаагүй Инээдтэй ч юм шиг Яг л ийм хэзээ ч байгаагүй Би байгаа, бас байхгүй Би хаана байгаа вэ гэж үү? Би зүгээр л... Тэгэхдээ, Түүний Бас, Өөрийн Цаг хугацаанд л баймаар

Wednesday, December 28, 2016

Бэлэглэчихлээ :)

Жил бүр он гарах үеэр өөртөө юу бэлэглэх вэ гэж өөрөөсөө асуудаг юм. Яагаад гэхээр чи энд ирсэн л байна шүү дээ, тодорхой цаг хугацааг туулсаар, бэдсээр...
10 гаруй жилийн өмнөөс тоглож суръя гэж бодсоор, энэ жил л нэг юм хүслээ биелүүлэх багаж хэрэгслээ авах шив дээ. Тэгээд сургалтын зориулалттай 4/4 хэмжээтэй хийл Бэлэглэчихлээ.
Өөртөө шинэ жилийн мэнд хүргэе хэхэ



Tuesday, November 15, 2016

Өнгөн долгио нь хуруунд
Уян яруу сэвлэг
Зүүдэнд бүжиглэж байгаа
Зуурхан ч гэсэн зэрэглээ

Мэлмий цэгээхэн
Дэрвэх хэнээтхэн
Холхи хол
Явуу цэнгэн яарна

Агаарт хөврөн бүжих
Аажуу саатан найган
Сувдан цагаан ээрэм
Сүүдэр нь усанд долгиолон

Тойромт эргээр
Тойрон эргэнэ
Алган дээр зөөлөн
Айдасгүйхэн эргэнэ

Бодолд уягдах
Нүдэнд торох
Зөрөн өнгөрөх
Бүхэнд шингэх

Үүлэнд хэлээгүй ээ
Үнэнийг хэлээгүй
Салхинд шивнээгүй
Сайхан бүхэн нь

2016.11.15 18:04



Thursday, October 13, 2016

Яг, яг л, яг л ийм өдөр

Халаасандаа гараа дүрээд, мөрөө хавчаад, намрын ийм өдрийн үдээс үдэш хүртэл хувь хүний тухай дуу эгшиглүүлэн, хотын гудмаар хаашаа ч юм чиглэн, бодолд автан, янжуур зуун алхах...

Хамаагүй их алхсны дараагаар, аажуу, уужуу буйдхан газар ороод, бармены ширээн дээр суугаад, модон тавцанд нь гараа наан ээх зуураа, ганц аяга кофе захиалахад, төд удалгүй уур сагсайсан үнэр дүүрэнг урд минь тавихад, үлдсэн ганц янжуураа асаагаад зэрэгцүүлэн баагиулах...

Яг, яг л, яг л ийм


Wednesday, August 10, 2016

Boroo ba setgel hødløl

Yag odoo gadaa boroo shiverch bna, øgløoønøøs ehelsen boroo, odoog hurtel, tegehdee duu ni sayahanaas yaligui changarch, hajuud bairnii deevriig eyeldgeer tasraltgui tsohij baigaa ni neelttei salhivchaar sonsogdono.
Heseg zuragt uzej bsan mini sayahan, tuugeer Blood diamond geh kino garch bgad sayahan duussan, zorij uzeegui ch suvag erguulj yavsaar suuld uldsen gants uzeh zuil ni ter bolj  taarsan bolood l ødiig hurgelee.
Kino duusgaad, bi whiskey-nii glass-nd huiten us duurgeed, tagtruu uhaskhiij, tend boroonii chimeeg sonsongoo gants shirheg yanjuur asaan, heseg zogsohdoo, øchigdroos hoish sonsoj baigaa, Artificial Intelligence kinonii John Williams - Where dreams are born from A.I- ost-g uridchilj beltgesnii daguu tavin, heseg bodold avtav.
- Boroond garch guij bna, haranhui shono teneg yum shig gantsaaraa ineej, zarimdaa uilj bna geed garmaar sanagdav/yanjuur duusav/, bi garaagui ee. Untah sanaatai orondoo orson bøgood 2 tsagiin ømno ehluulsen ug niitleliig urgeljluulen, ønoodriin bodol, dursamj, setgegdliig siiruulen uldeeh gj hicheej bga ni ene.
Door egshigleh gj bgaa deer durdsan duunii tuhai, davhar yogt oort uldeeh gsn bodol setgegdliig end durdaya gj bodood,
Alivaa zuil tsag hugatsaanii huvid 3 heseg, uyees burddeg. End ni Ekhlel, ørnøl buyu orgil heseg, tegeed medeej tøgsgøl heseg. Yum buhen yag l ene zamaar, ene jayagaar l ih, baga hugatsaag eleen, mønhiin gej helj ul boloh toirogt oron ergelddeg. 
Harin ene duunii ehlelees busad heseg boloh ørnøl buyu orgil heseg, aa møn tøgsgol hesguud minii huvid neg ih øørcholtguigeer urgeljilseer bgad tøgsøj baigaa gemeer, odoogiin nøhtsøl baidliig ilerhiilj, yag ene jayagaar yavaad, etssiin zogsool deer hureh ur dagavriin zamiig zaagaad baina gj sanagdnam. Alivaa zuils ehendee ih saihan baidag ch urgeljluulen zaluurdan, tsaash avch yavah, tøgsgoliig ni harah zorig hund dutah yum bol zamaasaa butsah yavdliig bi olon hunii uildlees harj bsan ch, øøroo tegej neg ch udaa uzeegui ni baharhmaar ch yum shig esvel heterhii muihar, gurgeriin shinj yum uu, tghdee  bj boloh eyereg tøgsgol baigaa gdgiin jijighen ch boltugai uzuuriig olj harsan uchraas l end irsen gj øøriigoo zøvtgoh gants bodol end høvorch uldeh geed...
Harin odoo etssiin zogsool deer irj bh shig bna, end buuh uu esvel tsaash urgeljluulen durdsan zamaaraa, duugaa egshigluulen, zorchih heregtei esehiig shiideh tsag ni irjee dee

Thursday, December 3, 2015

Бага байждээ #1

Энэ жил яасан ч хурдан өнгөрөв дөө, магадгүй 2014 оноос хурдан өнгөрч байхшиг ээ. Ойрын хэд хоног ажил амьдралын асуудлууд давхцаад, нэг л уйтай, яарсан л хүн яваад байна. Чухам юу болох юм бол.., тааж мэдэх юм алга даа. Юутай ч үйлдээд л байхаас, үйлдээд л байхаас...
Энэ нийтлэл бараг л энэ жилийн хаалтын нийтлэл болох нь уу дээ.
Угаасаа тэгээд өөртөө л зориулж, хааяа нэг тухайн үеийн сэтгэгдэл, цаашид юу болох, одоо ямар байгаа, өмнө нь ямар байсангаа л бичиж үлдээдэг нэг бодлын тэмдэглэлийн дэвтэрэрхүү зүйл гэхүүдээ, энэхүү орон зай, хөндий...
Саяны өнгөрсөн нэг хүйтэн өдрүүд багын явдлыг санагдуулаад:
Бага байждээ, бодвол тэр үед бага сургуульд л явдаг, тухайн үед би 8-9 настай байсан үе гэж санагдаж байна, тэрнээс бага ч байж магад. Амралтын өдөр болоод л, хамгийн бага дүүгээ аваад л, аавын хийж өгсөн модон чарга/гулах хэсгийг нь би хажуу орцноос Кучкаартай хуссан/ -аа чирээд, байрны найз Одхүү/гэрийнхэн нь Кочегар гэж Галч гэсэн үг байхаа, мань нөхөр байнга л халтайчихаад, яг нэг нүүрстэй ноцолддог нөхөр шиг байдаг байсан болохоор тэгэж дууддаг байсан гэж бодоод байдгийн, би ч бас хааяа бүүр Кучкаар гэж дуудах жишээний,  бас дүүг нь Бат-Эрдэнэ гэдэг байсныг Мантуу гэж гэрийнхэн нь дууддаг хаха, зааза халуурах нь хэхэх/, бас бус нөхдүүдтэйгээ ажилтай юм шиг л хотхоноос гаран, гэрээсээ 2км орчим явж, нэг Хуушуур уул гэдэг нэртэй уулын цаахан талд очиж, өдөржин гулгадаг байж билээ. Тэгэхэд дүү минь 5-6 настай л байсан байх. Одоо ч надаас нуруулаг, дажгүй, хөдөлмөрч залуу болсон.
Нэлээдгүй том чаргатай байсныг хэлэх үү, уулын орой дээр гарч ирээд л, би эхлээд чарган дээрээ хэвтээд, дүүгээ дээрээсээ хэвтүүлэн давхралдаж, сайн бариарай гэж хэлээд, чарганыхаа уяа болон урд хэсгээс чанга гэгч нь барьж өгөөд, нэг сайхан тийрэн, замдаа хэд хэдэн удаа донсолгож, харайлгаж аваад уулын бэлд хүрдэгсэн. Бөөн адерналин ялгаруулдаг байсан юм шиг.
Ингээд энэ байдал үргэлжилсээр орой болж, нар жаргахаас наагуурхан уулнаас хөдлөн гэртээ дүүгээ дагуулж ирэхэд, гарын бугуй хэсгээрээ өдөржин цас чихэж гулгасан хүний бугуйн хэсгээс бараг л цус гоожих нь холгүй, хөл хамаг байдгаараа бээрчихсэн, гэртээ орж ирдэг байсын, дүүгээ чарган дээрээ суулган чирсээр хэхэх.
Тэгээд гэртээ ороод, цахилгаан улайсдаг халаагуурын дэргэд очоод, хөл гар хоёроо ээн суухад, аймаар бээрсэн хүний хөл ер нь хүний хөл болчихсон юм шиг санагдаад, нэг тийм бэржрүүтээд, бадайрч өвдөөд, баахан уйлж суудагсан. Аав хажуугаар шоолж инээгээд хоолоо хийсэн шиг жуумалзаад яваад байдагсан, хэхэх.
Дүү хажууд нь юу ч болоогүй юм шиг гүйж байдаг тэгэхэд хахах.
Маргааш нь юу ч болоогүй юм шиг дахиад л ааваас дүүгээ аваад гулгахаар гаръя гэж хэлнэ. Хагас, бүтэн сайн болгонд цаг агаар гайгүйвтэр байвал яг нэг иймэрхүү үйл явдал дүүрч өнгөрнө. Бусад өдөр нь гэртээ цоожтой эсвэл хичээлдээ явдаг байсан байх.

Бага байждээ, одоо ядаж нэг удаа юу ч бодолгүй өдөржин ингэж гулгахсан...

Thursday, August 27, 2015

Wednesday, June 17, 2015

Ухаанаар уу, сэтгэл хөдлөлөөр үү?

Ухаантай бай, ухаантай бай
Сэтгэл хөдлөлтэй бай
Хагас бай, хагас бай
Хагас хагас бай


Sunday, September 21, 2014

I said, "bye"

Хэд хоногийн настай, хэнд ч хэрэггүй, үхлээ хүлээн суух, хөлд ороогүй хөгшин хүн шиг
Хуучин модон сандал дээр хөлөө ачиж дийлэхгүй байгаадаа санаа алдах
Өнгөрсөнд хүүрнэгдсэн хором бүхний үйлээр тархиа сандайчих
Өлмий дээрээсээ үсэрлээ

Sunday, June 15, 2014

The Tourist

    Нөхцөл байдлаас шалтгаалан хүний араншин, урьдын бодол, байр суурь хувьсан өөрчлөгддөг бололтой. Магадгүй хөгширч ухаан, үрчлээ суусны илрэл гэмээр ч, үнэхээр өнгөрсөн нь өнгөрсөндөө үлдэж байгаа юм шиг...
    Сүүлийн хэдэн сард төрсөн сэтгэгдэл хачирхалтай мэт, бас хүмүүсийн талаарх миний харах өнцгийг багахан ч гэсэн өөрчлөж байна уу...
    Амьдралд хэд хэдэн шилжилтийн үе тохиодог бололтой, түүний нэг нь л энэ байх...
    Харж л байя, юу болох нь уу..?

Thursday, May 29, 2014

Хүрээлэн

Яаран эргэх цагийн зүү
Зүйдэлгүй хирсэн нархан
Наараар чимсэн намхан
Хашаагаар хүрээлсэн

Хүрээлэнд,
Миний явсан зам
Гишгилсэн мөр
Дардан даялсан

Мушгисан цамцны
Захны товч ханзарч
Хөлөрч норсон бие
Хуучирч хөрсөн

Хөсөр хоцорсон
Бичгийн хэв...
Үрчлээ суусан
Арьсны нугалаас
Бэхээр дүүрч хатсан

Цаг хугацаа, золиос шаарддаг
Цаг хугацаа, хүлээлт шаарддаг



Sunday, December 15, 2013

Энэ он

Ойрд юм, хум бичиж, тэмдэглээгүй учир бичнэ гэж бодож яваад бараг 10 гаруй хоног жийрхэж блогруу шагайчихаад, эргэлзэж тээнэглэзсээр байгаад өнөөг хүргэх шив дээ. Юу бичих гэж байлаа гэж сая хүртэл нийтлэл бичихээр нээчихээд, цаг гаруй бантаж, өөр юм хийлээ.
Сүүлийн 2 жил орчим өгөгдсөн ба олдсон бүх зүйлийг л хийх гэж хичээж яваад, өөрийгөө ч мартаж орхисон юм шиг санагдаж байлаа. 
Ноднин маш их ажил, бүтээл, үйлдвэрийн, инженерийн байгууламжийн угсралт, суурилуулалтыг хийсэн боловч, нөгөө горьдож байсан "Шилдэг инженер" гэдэг компанийн шагнал урамшууллыг авч чадаагүй дээ, их урам хугарч билээ. Яахав, жаахан тиймхэн л санагдсан. Учир юу гэвээс хамтран ажилладаг нэг инженерийг олон жил компанид ажилласан гэж, бас бус /наагуур, цаагуур гүйж, хөөцөлдсөн байсан/ шалтгааны улмаас сонгосон. Уул нь тэр жилийнхээ л асуудлыг шийдвэрлэж байгаа хэрэг юм даа, жилийг дүгнэж байгаа гэж ойлгох...
Тэгээд дарга гээд нөхөр, чи энэ жил Орос явсан учраас энэ шагналыг ингэж шийдлээ гэсэн хэхэ, ажлаар л явсан шүү дээ эцсийн эцэст. Ажиллаж байсан компанийнхаа төлөө ажил төлөвлөж, төлөвлөгөөн дээрээ ажиллаж, үр дүнгээ л харах гэсэн ажилбар.
Харин энэ жил үүнээс хамаараад, жаахан урамгүй эхэлсэн, 1 сарын сүүлээр 2013 оны өөрийн төлөвлөгөөг ерөнхий байдлаар тархиндаа бичээд, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн.
Ерөнхий төлөвлөгөө нь, 
- Эхлүүлсэн байгаа ажлуудаа дуусгах
- Шинэ үйлдвэрийн төсөл/Энэ жил ашиглалтанд орсон анхны бүрэн автомат үйлдвэр/
Нээрээ би чинь Монтёр хүн шүү дээ хаха. Цахилгааны инженер гэдэг мэргэжил ба албан тушаалтай.
Энэ төсөл дээр, бүх үйлдвэрийн технологийн шугам сүлжээний/үйлдвэрлэлийн тоног төхөөрмжийн цахилгаан угсралт суурилуулалтыг Герман супервайзерийн удирдлагаар, хамтран ажилладаг манай найз инженер, бид хоёрын ажилтнууд болох 28 хүнтэй хийж гүйцэтгэсэнсэн. Ажил 2013.04.05-нд эхлээд 2013.08.05 гэхэд бараг жигдэрч дуусах талруугаа хандсан.
Мөн мэдээж, шинээр энэ үйлдвэрийн барилга баригдаж байгаа болохоор цахилгаан тэжээл, гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, өндөр болон нам хүчдлийн дэд станц, хуваарилах байгууламжуудын суурилуулалт, ашиглалт, залгалт салгалт, барилгын түр тэжээлийн зохион байгуулалт,  нтр гээд мундахгүй ажил/Бичих, хийх хоёр өөр л юм даа/
Дээрхийг уншихад жаахан ядаргаатай санагдаж магадгүй ч, бичмээр байсан болохоор яалтчгүй бичээд л орхилоо.
- Хөвсгөл явж, амарч зугаалах.
3 жил явна гэж ярьсан боловч зарим нэг Дамжаа мэтийн нөхдөөс болж, явж чадахгүй байсаар энэ жил ганцаараа гараад туучихсан хаха. 7 хоног Хөвсгөл далайн эрэг дээр тарвалзсан.
- Магистрт сурах
Бас л 3 жил сурна гэж бодож, амжихгүй байсаар, энэ жил Хөвсгөлөөс ирээд, ирсэн өдөртөө/бүртгэлийн сүүлийн өдөр байсан/ бүртүүлж, дэс дарааллаар нь шаардлагыг нь биелүүлж, СЭЗДС-т орсон, 5 жил номын дуу сонсоогүй хүн чинь эхний нэг сар ангайж байгаад, дараагийн сараас нь учраа олж нэг юм жигдэрсэн хэхэ, их сонирхолтой байгаа.
- Ажлаасаа гарах
Хөвсгөлөөс ирээд, түүнээс хойш 14 хоногийн дотор сүүлийн 2 төлөвлөгөө хэрэгжиж дууссан. 
5 жил ажилласны эцэст уг компаниас гарч, сургуульд сурангаа, хувийн жаахан зүйл хийхээр шийдсэн. Маш олон, шалтаг шалтгаанууд байсан, зарим нэгийг нь дээр дурьдсан.
Ингээд энэ оныг дүгнэхэд, маш амжилттай ажиллаж, их туршлага хуримтлуулж, их зүйл үзэж, нүд тайлж, амарч, өөртөө чөлөө өгсөн, ирээдүйн төлөө өөртөө хөрөнгө оруулсан сайхан жил болж өнгөрч байна.
Нийт төлөвлөсөн 7 ажлын 5 нь бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байгаа ба хараахан бүтэж амжаагүй томоохон 2 төлөвлөгөөг энд дурьдсангүй өнгөрлөө. Ирэх жил эхний дугааруудад тавиад дахиад л үзнэ дээ.
Дээр бичсэнтэй холбоотой ганц нэг зураг доор орууллаа









Thursday, August 1, 2013

Дуртай, дургүй

... Хожуул дээр суусан эрвээхэй
Тэмээний хэлбэртэй үүл
Ягаан шилтэй пиво
Улаан өнгөтэй ялаа
Үсний боолтондоо цагтай
Налчигар буржагр үс
Мөр нь унжин газарт хүрсэн бүдүүн
Сугандаа үсгүй 3 настай хүүхэд
Бороогоор байлдагсад
Бушхүүгийн үлгэрийн духандаа аалзтай шулам
Утасгүй зүүгээр оёсон малгай
Аймаар том аманд нь багтмааргүй шүдтэй хүүхэд
Чулуун бөмбөг
Хатуугийн тэмдэгтэй үг
Балиар гэж юу гэсэн үг юм?
Азар, базар, тазар гурав
Шүдгүй муур
Усанд чанасан боорцог ...

Sunday, March 31, 2013

Дутуу л санагдах юм

Хийж байгаа зүйлс нэг л байдаг л зүйл шиг санагдаад болохгүй юм. Нэг л зүйл дутуу байгаа, дутуу хийсэн, огт болоогүй, болох боломжтой ч  юу хийх, хэзээ, яаж хийх вэ гэдгээ мэдэхгүй байгаа юм шиг, энэ нь ямар хэцүү муухай мэдрэмж вэ?
Юм нэгээр дуусах бишдээ гэсэн, хоёрын хооронд бодол, хий дэмий л өдөр хоногуудыг өнгөрөөсөөр, миний амьдралын 3-ны нэг гэхээр хугацаа өнгөрч нэг л мэдэхэд 26 нас хүрчээ.
Юу ч хийж бүтээж амжаагүй байхад, энэ насан дээр ирчихдэг. Уул нь ТЭДЭН нас хүрэхэд тийм зүйлд хүрчихсэн байна гээд л бодоод явлаа. Уг нь ч хүрсэн, хүрээгүй зүйлүүд байгаа боловч нэг л зүйл дутуу санагдаад байх юм.